Хамгийн аюултай ноход - 18 January 2011 - Нүүр Хуудас
Monday, 05.12.2016, 07:23 | Welcome Guest

Хамтдаа

Main » 2011 » January » 18 » Хамгийн аюултай ноход
14:52
Хамгийн аюултай ноход

            
Хүмүүсийн дотны нөхөр гэж нэрлэдэг нохой хүний аминд хүрэх тохиолдол багагүй гарах болжээ. АНУ-д 2004 онд нохой хүний аминд хүрсэн 22 тохиолдол, 2007 29 тохиолдол, 2008 онд 26 тохиолдол, 2009 онд энэ тоо өсч 33 болсон байна.

Үүнээс пит булл үүлдрийн нохойн нийт хэргийн 67 хувийг үйлджээ. Үүний араас роттвеиллер 12 хувиар бичигджээ. Гэхдээ зөвхөн эдгээр ноход бус өөр бусад үүлдрийн нохой ч хүний аминд хүрэх аюултай билээ. Тиймээс хамгийн аюултай гэсэн нохойн 10 үүлдрийг танилцуулж байна.
10. Далматин /жин 18-31 кг/ 

Энэ үүлдрийн нохой нь ухаалаг болон ой тогтоолт сайтай, биеэ даасан, зөнч гэдгээрээ бусад үүлдрийн нохдоос ялгардаг. Гэхдээ зарим үед тун догшин авир гардаг байна. 



9. Боксер /жин 22-31 кг/ 

Энэ үүлдрийн нохой нь ухаалаг, сэргэлэн, эрч хүчтэй. Тэднийг сургах тийм ч амар биш. Боксер үүлдрийн нохой төрөлхийн догшин авиртай амьтан биш аж. 



8. Преса Канарио /жин 36-52 кг/ 

Энэ үүлдэр нь хамгаалалтын зориулалтын нохой бөгөөд мэдээж хэрэг хүний аминд ч хүрэх аюултай. Юунаас үл айх уг нохой асар хүчтэй бөгөөд нэг л дайрсан бол түүний дайралтыг зогсоох тун хэцүү аж. 



7. Чоу Чоу /жин 22-31 кг/ 

Чоу Чоу үүлдрийн нохой биеэ даасан мэт харагдаг ч эзнээсээ үнэнч байхыг шаарддаг. Түүнийг хэрэв хайхрамжгүй, муу тэжээвэл догшин авиртай болох нь тун амархан аж. 



6. Добермэн Пиншер /жин 29-40 кг/ 

Добермэн сонор сэрэмжтэй, сэргэлэн, ухаалаг, үнэнч гэдгээрээ маш олон хүний мэдэх нохой болсон билээ. Үүнийг хамгаалалтын зориулалтын хамгийн шилдэг үүлдрийн нэг үзэх нь ч олонтаа. Гэр бүлийн гишүүн нь аюулд учирсан болон түүнийг өдөөн хатгасан үед л голчлон тэд хүн рүү халддаг. 



5. Аляскагийн Маламут /жин 34-45 кг/ 

Энэ үүлдрийн нохой аз жаргалтай, сэргэлэн цовоо байхыг эзнээсээ хүсдэг. Харин уйтгартай байвал үгэнд орохдоо тааруу гэнэ. Энэ үүлдрийн нохойн онцлог шинж нь тэр чигээрээ эрч хүч аж. 



4. Эски /19-29 кг/ 

Эрч хүчтэй, ухаалаг хэдий ч энэ үүлдрийн нохойг хамгаалалтад тохиромжтой нохой гэж үздэггүй. Энэ үүлдрийн нохой нь зөөлөн сэтгэлтэй амьтанд тооцогддог ч 1979-1997 оны хооронд 15 хүний аминд хүрсэн байна. 



3. Герман хоточ нохой буюу герман овчарк / жин 31-45 кг/ 

Энэ үүлдрийн нохой ухаалаг, сонор сэрэмжтэй гэдгээрээ ихээхэн танил болсон. Түүнчлэн үүнийг Германы цагдаагийн К-9 нохойн тусгай салаанд голчлон ашигладаг бөгөөд цагдаагийн нохой гэж хэлж болно. 



2. Роттвейлер / жин 45-58 кг/ 

Төрөлхийн догшин авиртай энэ үүлдрийн нохой улам л догшин авир сурдаг. Роттвейлерийг голчлон хамгаалалтад ашигладаг. 



1.Пит булл /жин 24-29 кг/ 

Пит булл үүлдрийн нохой хамгийн эрэлхэг, зоригтой нохойд тооцогддог. Энэ үүлдрийн нохойг голчлон нохойн тулаанд оролцуулдаг билээ. Пит булл хэрэв хүнийг зуувал амьсгал хураах хүртэл нь зуудаг байна.
Views: 547 | Added by: HooFa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Үргэлж Хамтдаа
Санал асуулга
Rate my site
Total of answers: 89
Статистик
GooDLuCk~_-HaVe fUN
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 8
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 6
» Хүйс
Эр: 6
Эм: 2
Total users: 8


Total online: 1
Guests: 1
Users: 0

Хэрэглэгчийн булан
Guest


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Календар
«  January 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Админтай холбогдох

Чинхүсэл Buzz!!
Билгүүн!No BuzZ-- > iGnoRe